Төөрсөн, цас, намагт машинтайгаа суусан иргэдийг эсэн мэнд олж, аварчээ
2023/11/10
ОБЕГ-аас төөрсөн, цас, намагт машинтайгаа суусан иргэдийг эсэн мэнд олж, аварчээ
Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат багийн Угалзат гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 281 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т/ Тус сумын харьяат малчин Б нь 11.09-ний өдрийн 18:00 цагийн орчим малчин П-ийн хотонд малаа хотлуулаад 4 км орчим зайтай гэрлүүгээ явганаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 23:03 цагт хүлээн авсан. Эрдэнэсант суманд ажиллаж байгаа тус аймгийн Онцгой байдлын газрын орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, ахмад М.Эрдэнэсайханаар ахлуулсан алба хаагчид малчин Б /73 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 11.10-ны өдрийн 01:30 цагт тухайн малчныг гэрээс нь хойд зүгт 4 км-т төөрсөн явж байхад нь эсэн мэнд олж, малчин О-д хүлээлгэн өгсөн.
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Малх баг Баянбулаг-Овоо гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 65 км-т/ Суудлын 2 автомашин намагт суусан тухай дуудлагыг 11.09-ний өдрийн 19:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн С-ын “Ландкруйзер 200” загварын суудлын автомашин, иргэн Б-ийн “Харриер” загварын суудлын автомашин намагт суусан байсныг 1 цаг 30 минут ажиллаж татан гаргасан.
Увс аймгийн Түргэн сумын Рашаант багийн Улаан даваа гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 60 км-т, сумын төвөөс хойд зүгт 20 км-т/ Бөхмөрөн сумаас Улаангом сумын чиглэлд зорчиж явсан 4 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 11.09-ний өдрийн 23:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн С-ын “Приус 41” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 21 минут ажиллаж татан гаргасан.