Жүжигчин Г.Золзаяаг фэнүүд нь андахгүй ээ. Тэр хоёр дахь хүүхдээ өлгийдөн аваад жил гаруй хугацааг өнгөрүүлж буй. Тэрбээр сүүлийн үед өөрийн биеийн галбиртаа ихээхэн анхаарч тураах бүтээгдэхүүн хэрэглэж байгаа талаараа бүсгүйчүүдтэй хуваалцах болсон. Өөрийнхөө гадаад үзэмж стиль ийнхүү өөрчлөлт хийснээ "Surprise" хэмээн 282 мянган дагагч нартаа сонирхуулав. Урт үсээр нэг хэсэг гангарч явсан жүжигчин бүсгүй тайрмал богино үсний стилийг энэ удаад сонгожээ. Түүнд хэр зохиж байна даа. Дагагч нар нь бол "Үнэхээр гоё зохижээ. 18 настай охин шиг л харагдаж байна. Ёстой гоё өөрчлөлтийг хийжээ, үзэсгэлэнтэй" хэмээн магтан урмын үгсээр харамгүй мялаажээ.