Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүний гэм бурууг шүүх хурлыг нэг сараар хойшлууллаа
2023/11/13
Нийслэлийн Прокурорын газраас Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, Т.Түвшинбаатар, Х.Батхишиг, О.Данзанлувсантүдэв, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, О.Дагвадорж, И.Даваадорж, П.Бадамханд, Б.Эрдэнэбаяр нарт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн.
Тус эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр 11:30 цагт Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлон зарласан боловч шүүгдэгч И.Даваадорж, өмгөөлөгч Д.Нямдорж, С.Дэлгэрмаа нар эрүүл мэндийн шалтгаантай, өмгөөлөгч Л.Очбаяр Бээжин хот руу томилолтоор ажиллахаар явсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгөх гэх хүсэлтүүдийг гаргажээ.
Талуудын саналыг харгалзан шүүх хуралдааныг арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулсан байна.
Харин шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээжээ.
Тэднийг нүүрсний хэрэгт яллагдагчаар татсан билээ.
Зочин · 2023/11/14
ANYSDI80955877
Зочин · 2023/11/14
S XN80955877
Зочин · 2023/11/13
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh