БНСУ-ын Вонжу хотноо бодибилдинг, бие бялдрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээний модель ангилалд эх орноо төлөөллөн оролцсон О.Энхсаруул тэргүүн байр эзэлсэн юм. ДАШТ-ээс анхны медалиа хүртсэн түүний -боди төрхийг" илтгэсэн зургаас сонирхуулж байна.

О.Энхсаруул "Тэмцээн гайхалтайгаар өндөрлөлөө. Ганзага дүүрэн байх сайхан юмаа.  Чи минь дэлхийн аварга болоод зогсохгүй , хос медальтан боллоо. Анх 2022 онд Ирээдүйн Мистерт 5-т ороод уйлаад зогсож байхдаа би заавал аварга болноо гэж хэлж байсан чинь өчигдөрхөн юм шиг санагдаж байна. Хамгаас хайрт Багшдаа баярлалаа та байхгүй бол энэ амжилт үгүй билээ" хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцжээ.