Осгох эрсдэлтэй байсан таван иргэнд тусламж үзүүлжээ
2023/11/20
Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Бэхт багийн А0101 Улаанбаатар-Чойр чиглэлийн автозам /аймгийн төвөөс урд зүгт 37 км, сумын төвөөс зүүн урд 15 км/-д Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин эвдэрчээ.
Машин нь эвдэрч, зорчих боломжгүй болсон таван иргэн даараад байна гэсэн дуудлагыг 11.20-ны өдрийн 05:04 цагт ОБГ-т өгчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиж иргэн Б-ийн “Тоёота приус-30” загварын суудлын автомашинд зорчиж явсан осгох эрсдэлтэй байсан таван иргэнийг Сүмбэр сумын төвд аюулгүй газарт авч ирж тусламж үзүүлсэн байна.