Жүжигчин Ц.Алдармаа нэгэн үе сайхан бүсгүйчүүдийн жагсаалтад нэлээдгүй дээгүүрт явдаг байв. Тэгвэл тэр сүүлийн жилүүдэд сураг алдраад удаж буй юм. Мөрөөдлийн театрын жүжигт тоглож, өөрөө залуусаа битгий алдаасай гэсэн уриалга, сануулга бүхий дэлгэцийн бүтээлд хийсэн. Тэгээд л урлагтаа харагдахаа больсон гэхэд болно. Харин тэр шүдний эмнэлэг оржээ. Энэ талаараа цахим найзууддаа хуваалцсан юм.