АТГ-аас өнгөрсөн оны 12 дугаар сард “нүүрсний” гэх хэрэгт шууд болон шууд бусаар холбогдуулан шалгах үндэслэлтэй гэж УИХ-ын долоон гишүүний нэрийг цохсон байдаг. Нүүрсний гэх тодотголтой хэргийн 85 хувийг АТГ-аас шүүхэд шилжүүлсэн талаар мэдээллээ. 

Энэ үеэр АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн "Нүүрсний гэх тодотголтой хэргийн 85 хувьтай шүүх рүү шилжсэн байгаа. Олон нийтэд ил болгон Т.Аюурсайхан, Д.Ганхуяг нарт холбогдох хэрэг шүүх рүү шилжсэн.

Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалт дууссан. Хэргийн холбогдогч нарт хэргийн материалыг танилцуулах ажиллагаа явагдаж байна. УИХ-ын гишүүн Н.Наранбаатарт холбогдох хэрэг одоогоор мөрдөн шалгах ажиллагаанд байна" гэсэн юм.