Завхан аймгийн Нөмрөг сумын Баянзүрх багийн “Агуйт” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 202 км-т, сумын төвөөс зүүн зүгт 60 км-т/ Суудлын автомашин эвдэрч явах боломжгүй болсон тухай дуудлагыг 11.21-ний өдрийн 00:56 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Л “Приус-10” загварын суудлын автомашинаар Сонгино сумаас Улиастай сумын чиглэлд дөрвөн зорчигчтой (2 нь хүүхэд) зорчиж яваад автомашин нь эвдэрсэн байсан тул 03:20 цагт зорчигчдыг Сонгино сумын төвд авчирсан хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.