Жүжигчин Н.Мөнхсоёл хүүгээ дүүтэй болгохоор зэхэж буй. Тэрбээр өөрийгөө Холливуд жирэмслэлт-тэй хүүхдээ тээж байгаа хэмээсэн удаатай. Тэгвэл тэрбээр жирэмсэн ч моодноос гарахгүй нь. Учир нь өөрийн хамтран ажилладаг гоо сайхны бүтээгдэхүүнийхээ рекламанд тоглож тун чиг өхөөрдөм төрхийг бүтээж явна. 

Тэр анхны амьдралдаа цэг тавиад олон жил болж байгаа билээ. Олноос хоёр дахь хайртаа ихээхэн нууцалж байгаад цар тахлын үеэр ил болгосон. Түүний хайртыг Хайдав гэдэг бөгөөд загвар өмсөгч. Амьдрал гайхамшигаар дүүрэн шүү. Хамгийн том уран бүтээлээ бүтээгээд жаргалдаа умбаж яваагаа үе үе цахимдаа хуудастаа хуваалцдаг нэгэн.