“Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форум 2023" эхэллээ
2023/11/27
Соёлын бүтээлч сар аяны хүрээнд зохион байгуулагддаг “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форум 2023" өнөөдөр эхэллээ.
Монгол Улсын хөгжлийн бодлого, соёлын салбарын зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд салбар дундын уялдааг хангах, соёлын засаглалыг бэхжүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллагуудын бүтээлч оролцоог нэгтгэх зорилгоор зохион байгуулагдах уг форумд Улсын Их Хурал, Засгийн газар, Төрийн захиргааны төв байгууллагууд, олон улсын байгууллагуудын төлөөлөл, Аймаг, нийслэлийн Соёл урлагийн газар болон төрийн өмчит соёл урлагийн байгууллага, соёлын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэн, хуулийн этгээд, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоод, эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын байгууллагын төлөөлөл оролцож буй юм.
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форум "Шинэ сэргэлтийн бодлого - Соёлын бүтээлч үйлдвэрлэл" хэлэлцүүлгээр үргэлжилж Хэлэлцүүлэгт:
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин,
УИХ-ын гишүүн, УИХ-ын БСШУСБХ-ны дарга Г.Мөнхцэцэг,
УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал,
Швейцарын хөгжлийн агентлагийн дарга, ерөнхий консул Стефани Бури нар оролцож, Соёлын яамны Соёлын бүтээлч үйлдвэрлэл, инновацийн хэлтсийн дарга Г.Батхуяг чиглүүлэгчээр ажиллалаа.