БНХАУ-д дэгдээд буй "Микоплазм шалтгаант уушгины хатгааны үед илрэх шинж тэмдэг"
2023/11/28
БНХАУ-д амьсгалын замын халдвар нэмэгдэж байгаа талаар болон Монгол Улсад авч хэрэгжүүлж буй араг хэмжээний талаарх мэдээллийг ХӨСҮТ-өөс өглөө. Энэ үеэр дараах зөвлөмжийг хүргэлээ.
Микоплазм шалтгаантай хатгаа нь нийт хүн амын дунд бүртгэгдэж байдаг өвчлөл. Тэгэхээр одоогийн байдлаар уушгины шинэ хатгаа үүсгэдэг амьсгалын замын халдварт өвчин бүртгэгдээгүй гэдэг мэдээлэл өгч байна. Зарим улс оронд жилийн дөрвөн улирал бүртгэгддэг.
Микоплазмын шалтгаантай хатгааны хувьд амьсгалын замын шинж тэмдгүүд илэрдэг, харьцангуй хатгаа болж өвддөг. Насанд хүрэгчдэд хөнгөн хэлбэрээр явагддаг хэдий ч 5 хүртэлх насны хүүхдүүд хүндрэх эрсдэлтэй өвчлөл юм гэдгийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа онцоллоо.
Микоплазм шалтгаант уушгины хатгааг PCR шинжилгээгээр оношилдог. Монгол Улсын хувьд PCR шинжилгээ улсын хэмжээнд сайжирсан тул оношилгооны хувьд чадавхтай.
Шинж тэмдэг: Бусад амьсгалын замын уушгины хатгааны үед илэрдэг ханиалгах, халуурах болон хүүхдүүдэд чихний үрэвслийн шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад заавал хандаж, оношилгоо хийлгэхийг зөвлөж байна.
Уушгины хатгааны үед илэрдэг ханиалгах, халуурах болон хүүхдүүдэд чихний үрэвслийн шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад хандаж, оношилгоо хийлгэхийг зөвлөлөө.
Зочин · 2023/11/28
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh