Булган аймгийн Булган сумын Ачуут багийн “Цагаан хаалга” гэдэг газар  2 суудлын автомашин мөргөлджээ. Ослын улмаас автомашины эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 12.01-ний өдрийн 00:40 цагт хүлээн авсан. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход, иргэн Д нь “Сонато-6” загварын автоташин жолоодож яваад Булган аймгийн Бүрэгхангай сумаас, Орхон аймгийн чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан иргэн Э-ын “Приус-20” загварын автомашиныг мөргөсний улмаас иргэн  Н /59 настай, эмэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ..