Н.Өнөрцэцэгийг удаа дараа дуудахад ирээгүй тул саатуулсан
2023/12/05
Zarig.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг өчигдөр саатуулсан. Энэ асуудлаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас мэдээлэл өглөө.
Тэрбээр “Цагдаагийн байгууллагад нэр бүхий хүн, хуулийн этгээдээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдуулан, 2022.07.20, 2023 оны долоо, ес, аравдугаар саруудад гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл ирүүлснийг хүлээн авч, хуульд заасан журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Өнөөдрийн байдлаар түүнд холбогдох ШЕЗ болон иргэд, хуулийн этгээдээс шүүхийн хараат бус байдалд нөлөөлсөн, хувь хүн, иргэний нэр төрд халдсан, худал мэдээллийг цахим сүлжээ ашиглан тараасан, мөрдөн байцаалтын нууц задруулсан, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэх хэргүүдэд холбогдуулан шалгаж байна.
Дээр дурдсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг цагдаагийн байгууллага өөрсдийн санаачилгаар шалгаагүй. Иргэд, хуулийн этгээдээс өргөдөл гомдол гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авч, шалгаж байна. Иргэн Ө-д холбогдох хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтын хэргүүдэд зургадугаар сарын 8-наас хойш мэдүүлэг авах зорилгоор дуудан ирүүлэхээр өөрийн утас руу нь удаа дараа холбогдсон боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.
Прокурорын дуудан ирүүлэх хуудас хүргүүлсэн, мөрдөгч утастсан ч санаатайгаар зайлсхийж, саад учруулсан. Иймд Эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх тухай хуулийн 19.4-т заасны дагуу буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул цагдан хорих, таслан сэргийлэх үндэслэл болсон.
Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоогүй, иргэн Ө гэдэг хувь хүнийг шалгаж байгаагаа мэдэгдэж байна.
Сэтгүүлч нартай холбоотой гомдол, мэдээлэл ирдэг. Дуудсан цагт ирж шийдвэрлүүлээд явдаг. Хүн бүр хуулийн өмнө тэгш байх ёстой” гэлээ.
Zochin · 2023/12/05
Tsagdaagiin baiguullaga alban tushaaltnuudiin zahialgaar ajildag boljdee,huuli zurchij hereg zohioj bga chin il baihad tsagdaagiin baiguullaga tsagaandaa garchee hudalaa yarihaa boliochee.
Монгол · 2023/12/05
Цагдаа, шүүх дуудсан л бол очих ёстой. Тухайн хүн олны танил байна уу дарга од сэтгүүлч байна уу Өнөрцэцэг байна уу хамаагүй. Хуулиас гажууд юм байгаа болоод л дуудсан байж таараа. Мөнх- Эрдэнэ мөн ялгаагүй шударга л гэнэ . Юманд хэмжээ гэж байх ёстой . Гэтэл хэмжээ хэтэрч сүүлдээ бүр үнэхээр даварч хууль дүрэм зөрчиж эхэлсэн шүү дэ.
Зочин · 2023/12/05
Mongol thagdaa nar ajilaa hiij bna muuch sainch Mongol ulsd huuli thagdaa bgad сэтгүүлч Н.Өнөрцэцэг busdiig hundleh estoi herees heterj bur davarj busdaar uruvduuleh gej uuriigu zuvtguh gej uimeen uduusund hariuthlaga husej bna mun buh hurungu ajiliig n shalgah heregtei yaj hurungujsung n busdiig hulgaich luivarchin gej gumtej dairj doromjildog hucherhiilegch avgai uruu сэтгүүлч ner nuuriig achiglan mungu ugaaj buruu achguilj bgaa hun ene сэтгүүлч Н.Өнөрцэцэгт hatuu hariuthlaga toothohiig husej bna сэтгүүлч nertei ajilaar gem hereg hiij yavaa avgaig hench uruvduhgui zuv sain shalgah heregtei сэтгүүлч Н.Өнөрцэцэг uruu busdiig shalguul gej dairdag avgai uriigu uruu tarj ugdug buduuleg avgai deglem juram busdiig hamt olniig hundleh heregtei ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас talarhaj bna amjilt husei