2023 оны хоёр дахь Элсэлтийн Ерөнхий Шалгалт өнөөдөр 10:00 цагт Монгол хэл бичгийн шалгалтаар эхэлнэ.

Мөн өнөөдөр 13:00 цагт Түүх, 16:00 цагт Англи хэлний шалгалт зохион байгуулагдах юм.

Энэ удаагийн шалгалтад нийт 5,645 шалгуулагч бүртгүүлжээ. Шалгалт нийслэлийн зургаан байршилд явагдах юм. Тодруулбал Чингэлтэй дүүрэгт 23 дугаар сургууль, 39 дүгээр сургууль, 57 дугаар сургууль, Сүхбаатар дүүрэгт 1 дүгээр сургууль, 6 дугаар сургууль, 45 дугаар сургуулиудад тус тус явагдана.

Шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:

  • Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
  • Бүртгэлийн хуудас
  • Суудлын хуваарь
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

Шалгуулагч нь шалгалтад дээр заасан баримт бичгээс өөр эд зүйл буюу ном, дэвтэр, бугуйн цаг, ноорог цаас, тооны машин, томьёоны хураангуй, бал, гар утас зэргийг авч орохыг хориглоно.

зураг