Аль нь үнэн бэ?!
2023/12/08
Нүүрс олборлолт, тээвэрлэлт, борлуулалттай холбоотой асуудлыг хянан шалгах УИХ-ын Түр хороо нотлох баримтыг нягтлан судлах нээлттэй сонсголын эхний үе шатыг дөрвөн өдөр зохион байгуулж, өчигдөр өндөрлөлөө. Эхний нээлттэй сонсголоор орон нутгийн өмчит Тавантолгой ХК-ийн ерөнхий мэдээлэл болон нүүрс борлуулалт, төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой ХК-ийн худалдан авалтын асуудлуудын талаар шинжээчийн дүгнэлтийг сонсож, гэрчүүдээс мэдээлэл авлаа.
Энэ хэсэгт дуудагдсан чухал гэрчүүдийн нэг нь Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг хоригдож байгаа олон нийт мэдэж буй. Тэрбээр Эрдэнэс Тавантолгой ХК-ийн худалдан авалтуудын гол гарын үсэг бөгөөд хариуцлага хүлээх хүн нь гэтэл түүнийг сонсголд оролцуулсангүй.
Нэгэнт оролцуулахгүй нь тодорхой болсон учраас Б.Ганхуяг өөрийн гараар хүсэлт бичиж, Түр хорооны дарга Б.Энхбаярт илгээсэн нь бас л олон нийтэд талцуулсан асуудлыг дэгдээж хариултгүй үлдлээ. Тэрбээр сонгол орох хүсэлтэй байгаа бөгөөд Түр хорооны дарга Б.Энхбаярын шийдвэрийг хүлээж байгаагаа хэлсэн ч тус болсонгүй.
Б.Ганхуягийг гэрчээр дуудсан & дуудаагүй
УИХ-ын хяналт шалгалтын Түр хорооноос шүүгдэгч Б.Ганхуягийг нүүрсний сонсголд гэрчээр дуудах талаар хүсэлт, албан бичиг ирүүлээгүй гэдгийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээлсэн. Ийм албан бичиг огт ирээгүй гэдгийг тус шүүхээс мэдээлж байна. Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр "УИХ-ын хяналт шалгалтын Түр хорооноос 2023 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын Ерөнхий прокурорт шүүгдэгч Б.Ганхуягийг УИХ-ын нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголд гэрчээр оролцуулах тухай албан бичгийг хүргүүлсэн.
Мөн 2023 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр Ерөнхий прокуророос Б.Ганхуяг нь шүүхэд хэрэг нь шилжсэн бөгөөд прокурорын байгууллага шийдвэрлэх боломжгүй бичиг ирүүлсэн. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар шүүхэд хэрэг нь шилжсэн, шүүн таслах ажиллагаанд Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, төр, нам, иргэн хэн боловч хөндлөнгөөс оролцохыг хориглосон бөгөөд шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ гэж заасан. Үндсэн хуулийн энэ заалт бүгдэд, тэр дундаа УИХ-ын гишүүнд ч хамаатай. Шүүхийн шийдвэр, шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс намайг оролцуулахад түлхэж Монгол Улсын Үндсэн хууль зөрчүүлэх үйлдэл хийлгэх санаархалд би автахгүй. Энэ нь гэмт хэрэгт тооцогддог. Үндсэн хуулийн зүйл, заалт, үг үсгийг би хэн нэгнээр заалгахгүйгээр мэднэ. Шүүхээс УИХ-ын гишүүн С.Ганбаатарт ч Үндсэн хуулийн дээрх заалтыг сануулж шүүгдэгч Б.Ганхуягийг УИХ-ын нээлттэй сонсголд гэрчээр оролцуулах асуудлыг шүүх шийдвэрлэх боломжгүйг бичгээр ирүүлсэн байна" гэлээ.
Нийгэмд тэр дундаа ард иргэдийг төөрөгдүүлсэн талуудыг мэдэгдэлд аль нь үнэн бэ? хэмээсээр хариултгүй үлдлээ. Б.Ганхуягийг тойрсон аль нь үнэн яриад байна аа? гэх бас нэгэн асуудал өчигдөр өрнөөд авлаа. Тодруулбал,Б.Ганхуяг хордсон & хордоогүй гэх байр суурийг талууд илэрхийллээ.
Б.Ганхуягийн эгч Б.Нарантуяa: Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн ар гэрийнхэн олон нийтэд хандлаа. Түүний гэр бүлийнхэн энэ сарын 5-нд Нүүрсний сонсголд Б.Ганхуягийг оролцуулах саналыг Хууль зүй дотоод хэргийн сайд, Түр хорооны дарга Б.Энхбаярт хүргүүлжээ. Гэвч сонсголд оролцуулах боломжгүй гэсэн хариу ирүүлжээ.
Монгол Улсад цагдан хоригдож байгаа, гэмтэй, гэмгүй нь шийдэгдээгүй энэ нөхцөлд ямар ч хүн эрүүл мэндээ хамгаалах, эмнэлгийн үйлчилгээ авах, эрүүл явах бүрэн эрхтэй гэж боддог. Гэтэл дүү маань 2022 оны арванхоёрдугаар сарын 7-ноос хойш 461 дүгээр ангид хоригдож байгаа. Биеийн байдал энэ оны есдүгээр сарын 25-наас хойш огцом муудсан. Урд нь даралт унах зэрэг эмгэг илэрч байгаагүй. Эхнэр болон гэр бүлийнхэн нь долоо хоног бүр эргэж, уулздаг байсан. Есдүгээр сарын 12-нд Б.Ганхуяг шүүх хурал дээр ноцтой мэдээллүүдийг хэлсэн. Үүнээс болоод ар гэр, өөрийг минь хамгаалалтад авч өгөөч, эрсдэл байхгүй бол үнэн бодит мэдээллийг шүүхийн танхимд хэлэхийг хүссэн боловч прокурор болон бусад байгууллагаас “боломжгүй” гэсэн хариуг хэлсэн нь бичлэгт үлдсэн.
Есдүгээр сарын 23-нд Б.Ганхуягийн даралт огцом унаж, толгой нь хүчтэй өвдөн, их хэмжээгээр бөөлжсөн, суулгалт өгч муудсан. Энэ үед гэр бүлийн зүгээс 461 дүгээр хорих ангийн эмнэлэг, ШШГЕГ болон холбогдох байгууллагуудад түүний биеийн байдлын талаарх тодорхой мэдээллийг өгөх хүсэлтийг өмгөөлөгчөөр нь дамжуулан хүргүүлсэн. Есдүгээр сарын 25-ны даваа гарагт өмгөөлөгч нь өөрийн биеэр очиж, уулзаж, биеийн байдлыг мэдсэн. Бидний хүсэлтийн дагуу Б.Ганхуяг үдээс хойш нь эмнэлэгт хэвтсэн. Манай гэр бүлийн хүн тухайн өдөр хорих ангид очиж, эмчлэгч эмчтэй нь уулзахад биеийн байдал тогтворжиж эхэлж байгаа мэдээллийг өгсөн” гэв. Ар гэрийнхэн нь өмгөөлөгчөөр нь дамжуулан нарийн шинжилгээнд хамруулах, биеийн байдлын талаарх мэдээллийг үнэн зөвөөр явуулах хүсэлтийн байнга өгсөн боловч энэ бүхэнд биеийн байдал тогтвортой, ямар нэгэн эмгэг, зовуурьгүй гэсэн хариуг өгч байжээ.
Харин аравдугаар сарын 10-нд ШШГЕГ-т Б.Ганхуягийн хөл дээр их хэмжээний шарх үүссэн байна, арьс өнгөний эмнэлэгт үзүүлж, оношийг олж өгөөч гэхэд 461 дүгээр хорих ангиас биеийн байдал хэвийн, үзлэгээр биед гарсан ил шархгүй гэсэн эмчийн тодорхойлолтыг өгсөн талаар эгч нь “Хорих ангийн эмч нар хүний биед ил шарх байхад шарх, сорвигүй хэвийн гэсэн мэдээлэл өгсөнд гомдолтой байна. Ингээд Б. Ганхуягийн биеийн байдал сул байгаа тул шинжилгээ хийлгүүлнэ гэсэн хүсэлтийн дагуу хорих ангийн хяналт дор арваннэгдүгээр сарын 21-нд сард "Сонгдо" эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. "Сонгдо" эмнэлгийн эмч нар Б.Ганхуягийн үс, шээс, цуснаас хүнд металл, хордлогын шинжилгээг авсан байна. Шинжилгээний хариуг өмгөөлөгчөөр нь дамжуулан бидэнд ирүүлсэн. Шинжилгээгээр түүний цуснаас хүнцэл /9.02/, хар тугалга байх ёстой хэмжээнээс их илэрсэн. Хүнцэл нь хүнд металлын хор юм байна. 461 дүгээр хорих ангиас энэ төрлийн шинжилгээг өчигдөр авсан, хариу нь ирээгүй байна. Хүнийг ямар нэгэн байдлаар хордуулаад, цагдан хориод, цуснаас нь хүнцэл гэдэг хор их хэмжээгээр илэрч байгаа нь санаатайгаар хордуулах, санаатайгаар хүн алах гэсэн гэмт хэрэг гэж гэр бүлийн зүгээс үзэж байна. Монгол Улсад хүн эрүүл явах эрхгүй болчихсон юмуу гэж санаа зовж, харамсаж байна.
Хорих 461 дүгээр ангийн Ерөнхий эмч Г.Эрдэнэчимэг: Б.Ганхуяг цагдан хоригдсоноос нь хойш байнга эмчийн хяналтад байсан бөгөөд тогтмол шинжилгээнд хамрагдаж байсан. Хорих ангийн эмнэлэгт гурван удаа, тавдугаар сард интермед эмнэлэг, сая арваннэгдүгээр сард Сонгодо эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Одоогийн байдлаар Б.Ганхуягт биед илрэх илэрхий зовиур байхгүй, амин үзүүлэлт нь тогтвортой байгаа. Нэг үгээр хэлбэл түүнд ямар нэгэн хордсон, хордлогын шинж тэмдэг илрээгүй. Шинжилгээнд ч мөн хордлогын шинж гараагүй.
Зочин · 2023/12/08
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2023/12/08
SEXSR MERGJLN80955877