Маргаашаас ихэнх нутгаар огцом хүйтэрнэ
2023/12/11
Маргааш нутгийн баруун хагаст, арванхоёдугаар сарын 13-14-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
Харин өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, маргааш баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, арванхоёрдугаар сарын 13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
- Арванхоёрдугаар 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар,
- Арванхоёрдугаар сарын 15-нд нутгийн зүүн хагаст,
- Арванхоёрдугаар сарын 16-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулс, Халх голын сав газраар,
- Арванхоёрдугаар сарын 17-нд Хэнтийн уулс, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна.
Өнөөдөр Алтайн салбар уулс болон говь талын нутгаар, 12-нд ихэнх нутгаар, 13-нд нутгийн зарим газраар, 14-нд говь, тал, хээрийн нутгаар, 15-нд Дорнод, Дарьгангын тал нутгаар секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Маргааш баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарч Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 хэм, өдөртөө 27-32 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 22-27 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 5-10 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 19-24 хэм хүйтэн байна.