Өнөө шөнө Өмнөговийн хойд хэсэг, Дундговь, Дорноговийн нутгаар, маргааш өдөр Өмнөговийн зүүн хэсэг, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөө, маргаашдаа төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн болон говийн аймгуудын нутгаар, 15-нд говь, талын нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул халтиргаа гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна.