Хур тунадас: Баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр -42...-47 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Улз, Халх голын хөндийгөөр -33...-38 градус, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Орхон, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -27...-32 градус, говийн бүс нутийн өмнөд хэсгээр -12...-17 градус, бусад нутгаар -21...-26 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн уулархаг нутгаар -34...-39 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Улз, Халх голын хөндийгөөр -27...-32 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Орхон, Туул, Тэрэлж, Онон, Хэрлэн голын хөндийгөөр -20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -10...-15 градус, бусад нутгаар -15...-20 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -23...-25 градус, өдөртөө -21...-23 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи хойноос секундэд 7-12 метр.  Шөнөдөө -24...-26 градус, өдөртөө -22...-24 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -24...-26 градус, өдөртөө -21...-23 градус хүйтэн байна.