Ерөнхий сайд аа, СЭМҮТ-д “Л” овогтнууд ноёрхсоор л байх нь...
2013/04/22
Тэрээр улсын 3-р шатлалын эмнэлгийг өөрийн хувийн эмнэлэг мэт ойлгож, ах дүү хамаатан садангаа болон дэд захирал Л.Насанцэнгэл, Ерөнхий ня-бо н.Энхжаргал нарын ах дүү хамаатан садангуудаар хүрээлүүлэн өнөөг хүртэл ажиллаж байна.
Тухайлбал:Түүний төрсөн дүү болох Лувсандорж овогтой Эрдэнэчимэг тус төвийн нөхөн сэргээх тасагт нярав, түүний хамтран амьдрагч н.Баярсайхан цаг бүртгэгч, тэдний охин Итгэл овогтой Баяржаргал нь мэдээлэл технологийн албанд 2012 оны турш ажлаагүй мөртлөө цалин авч ирсэн байх жишээтэй. Түүнчлэн төрсөн дүү Лувсандорж овогтой Эрдэнэцэцэг үнэгүй эм олгогч, төрсөн охин н.Наранчимэг нөхөн сэргээх тасагт реабилитатор гэх мэт тус төвд ажилладаг захирлын хамаатнуудын жагсаалт хөвөрнө.
Ерөнхий ня-бо н.Энхжаргалийн хүү Ариунболд захиргаанд мэргэжилтэн, дүү Намжилсүрэн үйлчлэгч, охин Алдрай туслах сувилагч, хүргэн Лхамаачин слесарь, охин Жанчив тогооч гэх мэт гэр бүлийнхээ 14 хүнийг энэ байгууллагад ажиллуулдаг.
Л.Эрдэнэбаяр, Л.Насанцэнгэл нар нь БНХАУ-ын нэгэн эмнэлэгтэй харилцаатай ойр ойрхон урагшаа явдаг байсан ба 2012 оны 07-р сард урд түншүүдээ ирэхэд нь ор хүрэлцэхгүй учир хамтдаа унтдаг өвчтөнүүдэд ор авч хүрэлцэхгүй байгаа төсвийн мөнгөнөөс 10 сая төгрөгөөр “Тэрэлж”-д зугаацсан.
Мөн нэр бүхий залуу сувилагч нарыг авч явж, үйлчлүүлсэн ба зугаа цэнгэлд явахаас татгалзсан залуу сувилагч нарыг ажлын байрны дарамт учруулж, миний үгнээс гарвал яадгийг үзээрэй хэмээн заналхийлсэн байх юм.
Түүнчлэн 2006 оноос өнөөг хүртэл Л.Эрдэнэбаяр, Л.Насанцэнгэл, ерөнхий ня-бо н.Энхжаргал, эмийн сангийн эрхлэгч н.Оюунгэрэл нар нь үгсэн хуйвалдаж тендерээр тодорхой эмийг авдаг хэдий ч бусдыг нь Оюунгэрэлд цалинтай чөлөө өгөн хөх хотруу явуулж сэтгэц нөлөөт эм авчиран байгууллагадаа шахан ашгаа хувааж авдаг.
2013 оны 01-р сарын 14-нд Л.Эрдэнбаярыг салбарын сайд нь ажлаас нь чөлөөлж Л.Насанцэнгэлийг үүрэг гүйцэтгэгчээр томилсон билээ. Гэтэл Л.Насанцэнгэл нь үүрэг гүйцэтгэгчийн эрх мэдлийг хэтрүүлж Л.Эрдэнэбаярыг 2013 оны 02-р сарын 01-ээс буцаан авч 1600 000 төгрөгөөр цалинжуулж 9911... тэй гар утасны төлбөр байгууллагын унааг хувьд ашиглуулж төсвийн мөнгийг дур мэдэн зарцуулсаар байна.
Мөн Л.Эрдэнбаяр, н.Энхжаргал, Л.Насанцэнгэл нар нь үгсэн хуйвалдаж олон зуун сая төгрөгний бараа бүтээгдэхүүнийг эмнэлэгтээ тендергүйгээр нийлүүлсээр байна. Дээрхи бодит асуудлуудыг салбарын сайд Н.Удвалд хэлж мэдэгдэж бичсээр байтал Л.Насанцэнгэлийг СЭМҮТ-ийн захирлаар тавихаар болсон байна. Шинэчлэлийн ЗГ эрүүл мэндийн салбарт хэзээ, хаана, ямар шинэчлэлийг хийх гээд байгаа юм бол доо...
З.Номин
cool news · 2013/07/08
WZ1hPC Enjoyed every bit of your blog article.Really thank you!
social bookmark · 2013/06/10
JOWE*g I truly appreciate this blog article.Really thank you! Will read on... http://crk.com/
social bookmark · 2013/06/06
NLMvHf Maj thankies f the article.Much thanks again. Fantastic.
Зочин · 2013/04/24
Эрдэнэбаяр нар өөрсдөө эрүүл хүмүүс мөн үү. Ёс суртахуунгүй сувдаг шунахай байд**** нь өөрсдөө сэтгэцийн эрүүл мэндийн асууд****тай гэдгийг батлаад байгаа юм биш үү.
zochin · 2013/04/23
iimerhvv zvil zondoo l baidag.harin odoo jaahan ilerch ehelj bgaad bayrtai baina.