'Даяаршил эрчимтэй явагдаж буй энэ цаг үед жижиг улс үндэстний түүх соёл устаж үгүй болох аюул байдаг нь нууц бишээ.

Нэгэн цагт цацсан шагай мэт бутарсан Монгол туургатангууд цуглан нийлэх цаг үе иржээ. Монгол туургатнууддаа Монгол үндэсний талаар таниулах, тэднээс өвлөгдөн ирсэн ёс заншлыг бусад туургатнууддаа таниулах мэдүүлэх үүднээс С.Жавхлан “Хамаг Монгол” төслийг санаачлан бүх аймгаар явж тулганы гал бадраан бахархам үйл хэрэг бүтээж яваа юм. Тэрээр  түүхэн бахархалыг таниулах болон дэлхийгээр тархан суурьшсан Монголчуудын харилцаа холбоог сайжруулж, хамаг Монгол улсаа нэгтгэхээр үнэтэй хувь нэмэр оруулж яваа билээ.

Энэхүү төслөөрөө Буриад, Халимаг, Өвөрмонгол, Тува зэрэг Монгол туургатны уран бүтээлчдийг нэгтгэж чадсан. Түүний санаачилсан төсөл амжилттай хэрэгжиж олны талархалыг хүлээгээд байгаа бөгөөд Монгол үндэсний язгуур соёл урлаг, түүх, ёс заншлыг хойч үеийнхэндээ өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйл хэрэг үргэлжилсээр байна. Олон сайхан уран бүтээлээр “Хамаг Монгол” төслийхөн Монгол цустай элэг нэгтнүүдээ омогшуулсаар удаах уран бүтээлээ түмэн олондоо бэлэг бариад байна. Тэрээр Ц.Намсрайжавын зууны манлай дуу “Халуун элгэн нутаг”-ыг дахин амилуулжээ.
“XIII зуунд их Эзэн Чингис хаан маань зэр зэвсэг, цэргийн эрдмээр Хамаг Монгол улсаа нэгтгэж байсан. Энэ цагт харин бид дуу хуураар нэгдэж, нэгэн сэтгэлээр нэг зорилгын төлөө зүтгэж яваа гэдгээ харууллаа. Мах цус нэгтэй ахан дүүс бид, дуу хуур, соёлоор эвлэлдэн нэгдэх тайван сайхан цаг иржээ” хэмээн ярьж байсан тэдний шинэ уран бүтээл олны талархалыг ихээхэн хүлээгээд байгаа гэнэ. Ингээд МУГЖ дуучин Самандын Жавхлан, ОХУ-ын Халимаг улсын дуучин Жангарч, Шаран Диймаа, ОХУ-ын Тува  улсын төв театрын гавьяат жүжигчин, дуучин, хөөмийч Саидаш Монгуш, ОХУ-ын Буриад улсын дуучин Чингис Раднаев, Өвөрмонголын “Хөх хээр” хамтлагийн дуучин М.Баясгалан нарын алдартай дуучид элэг нэгт анхан дүүстээ зориулан дуулсан “Халуун элгэн нутаг″ дууг хүргэж байна.

 

ОХУ-ын Халимаг улсын дуучин Жангарч, Шаран Диймаа, ОХУ-ын Тува  улсын төв театрын гавьяат жүжигчин, дуучин, хөөмийч Саидаш Монгуш, ОХУ-ын Буриад улсын дуучин Чингис Раднаев, Өвөрмонголын “Хөх хээр” хамтлагийн дуучин М.Баясгалан нарын алдартай дуучид элэг нэгт анхан дүүстээ – See more at: http://entertainment.time.mn/content/24692.shtml#sthash.9fFURJtV.dpuf