The Voice of Mongolia” шоугаар олны танил болсон дуучин Э.Дашнямыг олон хүүхнүүдийн краш гэлцдэг. Тэрбээр өчигдөр Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулжээ. 

Тэр Төв аймгийн Алтанбулаг суманд төрж, өсжээ. Хөдөө ээж, аав, өвөө, эмээтэй, дүүтэйгээ мал дээр өссөн нэгэн. СУИС-ийг 2015 онд И.Дашцэрмаа багшийн удирдлага дор, уртын дуучин мэргэжлээр төгсжээ. Түүнийг хөгжмийн зохиолч Билэгтийн Дамдинсүрэнгийн зээ хүү гэдгийг хүн бүхэн мэдэх болсон билээ. Удмын авьяасаа өвлөж төрсөн жирийн малчны хүү ийнхүү Монголын урлагийн тогоонд багтсан гэдгээ тунхаглав бололтой.