Ж.Ганбаатар: Энэ сард ОХУ руу 71,000 тонн АИ92 бензин захиалснаас 52,000 тонн нь орж ирсэн байна
2023/12/27
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Өнөөдрийн хуралдаанаар:
- “Түншлэлийн төслийг хэрэгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх
- Засгийн газрын баталгаа гаргах” Засгийн газрын тогтоолын төсөл
- “Ховор металлын судалгааны төв” байгуулах төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурах эрх олгох тухай Засгийн газрын тогтоолын төсөл
- Монгол Улсын Хөгжлийн банкны цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар
- “2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- “Төрөөс иргэдийг орон сууцжуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- Монгол Улсад шаардлагатай, өндөр ур чадвартай мэргэжилтнийг гадаад улсад бэлтгэх төслийн талаар зэрэг 44 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөсөн.
Шатахууны нийлүүлэлтийн талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Монгол Улсын АИ92 бензиний дундаж хэрэглээ 53,000 тонн байдаг ч сүүлийн үед нэмэгдээд 60,000 тонн болсон. АИ92 бензиний нийлүүлэлт 100 хувь ОХУ-аас хамаардаг. Хятадаас АИ92 бензин авдаггүй.
Арванхоёрдугаар сард нийт 71,000 тонн АИ92 бензинийг ОХУ-аас захиалснаас өнөөдрийн байдлаар 52,000 тонн АИ92 орж ирсэн байна. 52,000 тонн АИ92 манай улсад хэдийн орж ирээд, гаалийн бүрдүүлэлт хийгээд буусан тоо.
ОХУ-ын Ангарскийн үйлдвэрээс 253 вагон АИ92 бензин ачигдаад Монгол руу ирж явна.
Манай дундаж хэрэглээнээс 10,000 тонноор илүү АИ92 бензин энэ сард багтаж орж ирнэ гэдгийг иргэддээ хэлье.
АИ92 бензинийг Наушик буюу хил хүртэл 705 ам.доллароор нийлүүлж байгаа бөгөөд таван жилийн урт гэрээтэй.
Евро-5 стандартын 92 бензин нэг литр нь 2,940 төгрөгөөр зарагддаг. Уг бензинийг 872 ам.доллароор нийлүүлдэг байсан бол 825 ам.доллар болж буурсан сайн мэдээтэй.
АИ95 бензинийг 880 ам.доллароор нийлүүлдэг байсан бол 837 ам.доллар болж, үнэ буурсан байгаа" хэмээн мэдээлэв.
Улаанбаатар хотод АИ92 шатахууны хомсдол үүсээд удаж байна. Өнөөдрийн байдлаар "Петровис","Шунхлай", "Мон суль", "Тэс петролиум", "Сод монгол", "Синчи ойл", "Газ ойл" гэсэн долоон компанийн 200 орчим ШТС-аар АИ92 зарагдаж байгаа. Харин "Шижир ойл", "М ойл", "Аргаль ойл" "ТМ ойл", "Хишиг ойл", "Жаст ойл" зэрэг ШТС-уудаар АИ92 зарагдахгүй байгаа.
Шатахууны нийлүүлэлт хэвийн байгаа боловч эрэлтээ гүйцэхгүй байна. Гэхдээ шатахууны үнэ лав ойрын 3-4 сардаа өсөхгүй"
Харин Шижир ойл, Аргал ойл, Жаст ойл, М-Ойл, Ти Эм ойл, Хишиг ойл, Номин реалтор, Номин ойл, Бадрал, Хүрээ инвест, Сангийн далай холдинг, Борхуст хайрхан гэсэн компанийн ШТС-д одоогоор АИ92 бензин зарагдахгүй байгаа. Эдгээр компани нь импортын бус жижиглэнгийн зөвшөөрөлтэй.
Шунхлай, Петровис, Тэс петролиум, Содмонгол, Мон суль, Газ ойл, Синчи ойл, зарим тохиолдолд Магнай трейд компаниудын колонкуудад АИ92 бензин хот, хөдөөгүй зарагдаж байгаа. Амралтын өдрүүдэд оочер нэмэгддэг учир эдгээр компанийн колонкуудаас бензинээ авахыг хүсье.
УУХҮЯам хяналт шалгалт хийж, арга хэмжээ авах эрхгүй. Хяналт шалгалтын тухайд ШӨХТГ-тай хамтран ажилладаг. Бензиний нөөцтэй мөртлөө зарахгүйгээр хаасан хоёр тохиолдолд торгуулийн арга хэмжээ авсан. Хэрэв энэ нь давтагдвал жилийн борлуулалтын орлогоор нь торгоно. УУХҮЯ-нд санал ирүүлбэл тусгай зөвшөөрлийг хүчин болгох зохицуулалттай. Яамны ажилтнууд ШТС-д очиж шалгаж байгаа ч шаардлага тавьж хөндлөнгөөс оролцох эрхгүй.
Бензиний нөөцийн савны ёроолд насос сорох хэмжээний бензин заавал үлдээдэг. Зарим компани үүнийг их, бага үлдээдэг. Энэ нөөцөөсөө гаргаж өгч байхад зургийг нь авсан зүйл харагдаж байсан. Үүнийг ШӨХТГ шалгаж байгаа.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд бензиний оочер дарааллыг санаатайгаар үүсгэсэн зүйл болсныг хуулийн байгууллагад шилжүүлсэн.
АИ92 хангалттай байна, Шунхлай, Петровис, Тэс петролиум, Содмонгол, Мон суль, Газ ойл, Синчи ойл, зарим тохиолдолд Магнай трейд компаниудын колонкуудад зарж байна. Магнай трейд компани дизель түлш зардаг.
ОХУ-ын хориг цуцлагдвал жижиглэнгийн компаниуд түгээлт хийж эхэлнэ.
Өнөөдрөөс улс даяар АИ92 бензиний хангалт хэвийн боллоо.
Иргэдийг оочерлох буюу саваа дүүргэх байдлаар битгий хандаач гэж уриалъя" хэмээн салбарын сайд мэдээлэв.
ВИДЕО:
Зочин · 2023/12/28
Молиго хулгайчид итгэх хүн одоо байхгүй шүү..
Зочин · 2023/12/27
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh