Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын хичээл арванхоёрдугаар сарын 28-ны пүрэв гараг буюу өнөөдөр цахим хичээлээр өндөрлөж, амралт эхэллээ. 

Арванхоёрдугаар сарын 29-ний энэ өдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан бүх нийтээр амрах тул хичээллэхгүй. Ингээд сурагчдын өвлийн урт амралт ирэх долоо хоногийн мягмар гараг буюу 2024 оны  нэгдүгээр сарын 2-ны мягмар гарагаас эхлэн дөрвөн долоо хоног үргэлжилнэ.