Дизайнер С.Сарнай амаржиж гурав дахь үрээ өлгийдөн авчээ
2024/01/04
Монголын сайхан хосуудын нэгт С.Сарнай, Э.Мөнх-Эрдэнэ хоёр зүй ёсоор тооцогддог. Яруу найрагч, яруу найргийн хатан хаан Ш.Дулмаагийн зээ охин С.Сарнай 1999 оноос 2011 он хүртэл Япон улсад ажиллаж амьдарсан. Анх 15 настайдаа загвар өмсөж эхэлсэн гэдэг.
С.Сарнай 2011 онд Монголд ирснээсээ хойш энд урлаг, загварын карьераа эхэлж, хоромхон зуур амжилтад хүрсэн. 2016 онд 34 насандаа Монголоо төлөөлөн миссийн тэмцээнд оролцож, 19-20 настай бүсгүйчүүдтэй өрсөлдөн тэргүүлсэн. Мисс, загвар өмсөгч С.Сарнай өөрийн гэсэн хувцас загварын брэндтэй болж, Яг түүн шиг шоунд амжилттай оролцсон.
Үнэхээр хөдөлмөрч, үзэсгэлэнтэй, гаднаасаа дотроосоо ч гэрэлтсэн сайхан бүсгүй маань амаржиж шинэ оны босгон дээр гурав дахь хүүхдээ өлгийдөн авчээ. Тэрбээр "Энэ жил миний хувьд "Цор ганц" олон ангит, "95 зүүдний хүн" хоёр кинонд тоглож оны эцэст 3,430гр хөөрхөн хүүтэй болсон сайхан жил байлаа" гэлээ.
Зочид · 2024/01/09
Энэ 2 хүүхдүүдийн нэвтрүүлгийг үзэхэд сайхан хосууд юм. Нөхөр Э Мөнх-Эрдэнэ нь хамгийн царайлаг сайхан төлөв төвшин хүү байсан. Гэр бүлд нь эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.