Монгол Улсын Гавьяат тамирчин “Лондон 2012” олимпийн наадмын мөнгөн медальт Н.Төгсцогт гэргий Э.Энэрэл нарыг хайр сэтгэлийн холбоотой болж хамт амьдарч байсныг уншигч та мэдэх биз ээ. Тэгвэл хосууд салаад удаж байгаа гэнэ шүү. 

Энэ талаар, Э.Энэрэл, Тэр хүнтэй холбоогүй болоод удаж байна. Надад хамааралгүй. Юу юу үгүй битгий дүгнэлт хийж бай. Сайн анзаарсан бол ганц бие болоод удаж байна гэлээ.

 

Н.Төгсцогт өнгөрөгч оны төгсгөлд хар тамхины хэрэгт холбогдсон билээ. ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас иргэн "Т" гэгчийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн байж болзошгүй үйлдлийг илрүүлэн шалгаж байна хэмээн мэдээлсэн.