Э.Цэнгэлмаа: А.Хишигдалайг "Алтан хан буриад зон" тоглолтод албан ёсоор урьж байна
2024/01/12
Дуучин А.Хишигдалай, Гинжин буюу Г.Гарьд нарын хамтарсан уран бүтээл болох "Хадын оройгоор" дуутай холбоотойгоор буриад зон олны дунд маргаан үүсгээд буй билээ. Харин өчигдөр дуучин А.Хишигдалай өөрийн цахим хуудсаар дамжуулж түүхээр оролдчихсон гэдгээ ойлгоод уулчалт гуйсан юм. Дахиж олон ястны өв шингээсэн дуу дуулахгүй хэмээсэн.
Тэгвэл өнөөдөр "Алтан хан буриад зон" тоглолтыг зохион байгуулж буй дуучин Э.Цэнгэлмаа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хадын оройгоор дуу бол буриад зоны хувьд эмгэнэлтэй түүх өгүүлсэн бүтээл. Энэ дууг А.Хишигдалай судалгаагүй дуулсан нь буруудсан байх. Цахим хуудсаар янз бүрийн мэдээлэл гарч, буриад зон олон талцаж байгаа мэтээр яриад байна.
Би ийм дуу байдгийг А.Хишигдалайгийн уран бүтээлээс л мэдсэн. Ахмад буриадууд маань энэ дууныхаа түүхийг залуучуудад ярьдаггүйгээс бид түүхээ мэдэхгүй байна. Тэр утгаараа ийм дуу бий гэдгийг олон түмэнд таниулсанд нь талархах хэрэгтэй.
"Алтан хан буриад зон" тоглолт тун удахгүй болно. Энэ тоглолтод А.Хишигдалайг албан ёсоор урьж байна. Бид дуучин А.Хишигдалайг цэнгүүн дээрээ урьж авчраад өндөг, гурил цацаж, харлуулах гэсэн зүйл байхгүй" гэлээ.
Зочин · 2024/01/13
ЗА БОЛЬДОО ЮУН СҮРТЭЙ ЮМ БЭ ЗОВЛОН ҮЗЭЭГҮЙ АЙЛ ӨРХ МОНГОЛД ХОВОР ШҮҮ БИТГИЙ ЗАЛУУ ОХИН РУУ дайраад бай
Зочин · 2024/01/12
hogiin buriaduud barij idehnee
Зочин · 2024/01/12
очиж дуулсан нь дээр дээ залуус буруугүй шүү энэ дууны талаар мэдэх хүн ховор