УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын хүү Н.Мөнгөншагайг өдгөө танихгүй хүн үгүй биз ээ. Тэр өвөөтэйгээ ойр өссөн болохоор ааваас илүү амь гэдэг. Тэгвэл Ахмад Н.Мөнгөншагай Умард Ирландын Нэгдсэн вант Улсын "KING коллежийн Дайн судлалын тэнхимд үндэсний аюулгүй байдлын чиглэлээр магистрын зэрэг хамгаалж, өнөөдөр дипломоо гардан авчээ.

Энэ талаар "Монгол офицер шилдэг төгсөгч боллоо" хэмээх нийтлэлийг тус сургуулийн цахим хуудаснаа онцолжээ. Ахмад Н.Мөнгөншагай нь мөн дэлхийд цэргийн сургалтаараа алдартай АНУ-ын "West point" цэргийн их сургуулийг төгссөн цөөхөн офицеруудын нэг юм. 

"KING коллежийн дайн судлалын тэнхимд Үндэсний аюулгүй байдлын чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ. АНУ-ын Цэргийн Академийн Вест Пойнтод Механик инженерийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй Эдийн засгийн бакалавраа төгссөн. Үүний дараа Монголын армид 5 жил алба хаасны дараа Афганистанд 8 сарын хугацаатай НАТО-гийн энхийг сахиулах ажиллагаанд оролцсон. Саяхан тэрээр Үндэсний аюулгүй байдлын чиглэлээр магистрын зэрэг хамгаалж, үндэстэндээ үйлчлэх, хамгаалах ур чадвараа улам бататгаж байна" хэмээн түүний эгч Н.Цэлмүүн өөрийн цахим хуудастаа хуваалцлаа.

Н.Мөнгөншагай заяаны ханиараа Ялгуун гэх модель бүсгүйг сонгосон. Хосууд үргэлж хамтдаа байдаг бөгөөд хайртынхаа баярт мөчийг ч хамт өнгөрүүлж буй гэнэ шүү.