Театрын урлагт тун чадварлаг эмэгтэй жүжигчдийн жагсаалтыг тэргүүлдэг жүжигчин Д.Оюунзул гурав дахь үрээ өлгийдөн авахаар зэхэж байна. Тэрбээр хоёр хүүхдээ тун ойрхон зайтай төрүүлсэн юм. Өдгөө хамгийн бага нь хоёр настай. Тэгвэл тэр гурав дахь үрээ Холливуд жирэмслэлттэй тээж буй аж. 

Өмнө нь тэр Анухай фитнесс шоунд оролцож нэлээдгүй гоолигжсон. Басхүү өөрийнхөө өмнө төрхийг эргүүлэн бүтээгээд байсан нь энэ удаагийн жирэмслэлтэд нь ихээхэн нөлөөлсөн бололтой. Сонирхуулахад, жүжигчин бүсгүй жирэмсэн гэдгээ таван сартай буюу хүүхэд хөдлөхөд л мэдсэн гэнэ шүү. Учир нь түүний сарын тэмдэг анхны төрөлтөөс нь хойш 7 жилийн ирээгүй хэмээсэн юм.