Реппер Гинжин хоолойн хоргүй хавдрын улмаас гуравдахь удаагаа хагалгаанд оров
2024/02/07
Бороо дууг хит болгосон Реппер Гинжин гэх энэ залууг фэнүүд нь андахгүй ээ. Тэгвэл тэрбээр эрүүл мэндийн асуудалтай тулгарчээ. Тодруулбал, тэрбээр хоолойны хоргүй хавдар тусчихаад өдгөө гурав дахь удаагаа хагалгаанд орж байгаа гэнэ. Түүний хагалгаа амжилттай болжээ.
Тэр хагалгаанд орохынхоо өмнө өөрийн цахим хуудсандаа "Би ингээд гурав дахь удаагаа хоолойны хагалгаанд орох гэж байна. 2021 оноос хойш өвдөж эхлээд хоёр удаа хагалж, эдгээх гэж үзлээ. Гадуур хүмүүс миний хоолойг янз бүрээр ярьдаг юм байна лээ. Албаар хөвчөө тасалсан. Хоолойгоо суулгасан гэх зэргээр. Хоолойны хоргүй хавдар ургачихаад хагалгаагаар авсны дараа дахиад л ургачихаад байгаа юм аа.
Тэр нь хоолойг минь барзгар, сөөнгө болгоод байгаа. Монголын ёс гурав гэдэг дээ! Энэ удаад дахиж эмчлүүлэх шаардлагагүй эдгээсэй гэж үнэхээр хүсэж байна. Энэ хоолойг зарим нь хип хоп үглэхэд гоё байна ш дээ гэдэг. Надад өөрт минь маш их хэцүү байдаг, өвддөг, ядардаг. Үүнээсээ болж би толгойндоо байгаа мэдрэмж, өнгө ая, дуулалтаа гаргаж чадахгүй маш их стресс нерэв хөдөлдөг юм.
Энэ сөөнгө хоолой надад байсан потинциалыг 100 хувь гэж үзвэл дор хаяж 50 хувиар бууруулсан. Сайхан цаг ирэх байх аа. Хүссэн өнгөөрөө буцаж дуулдаг болох цаг. Энэ гурав дахь удаагийн маань хагалгаагаар ирээсэй гэж хүсэж байна" гэсэн билээ.
Зочин · 2024/02/08
Урлагийн хүний гол зэвсэг хоолойшдээ эдгэрнээ дараа нь маш сайн гам барих болохнээ залуу минь тэвчээр бүхнийг ялна хүн өвчин зовлонг даадаг даваад гардаг юм бналээ