Эрчим хүчний ачаалал нэмэгдсэн учраас 20 мянган айлд цахилгаан зуух тараах ажлыг зогсоожээ
2024/02/23
Яндангийн тоог 20 мянгаар бууруулахын тулд гэр хорооллын 5000 байшин, 15 мянган гэрт цахилгаан халаагуур тараах ажлыг зогсоожээ.
Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар "Нэг ширхэг ч цахилгаан зуух худалдаж аваагүй ээ. Бид Эрчим хүчний яамтай 2023 оны аравдугаар сард хийсэн уулзалтын үеэр 20 мянга орчим цахилгаан зуух худалдан авч болно гэдэг асуудлыг ярьж байсан.
Өнгөрсөн 2019 оноос хийсэн судалгаагаар нийтдээ 43 мянган айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах боломжтой гэж байсан.
Харамсалтай нь 2023 оны арванхоёрдугаар сард эрчим хүчний салбарын ачаалал 12.3 хувиар огцом нэмэгдсэн учраас цахилгаан зуухыг олноор ажиллуулбал систем дийлэхгүй гэдгийг мэргэжлийн байгууллагууд өгч, хязгаарлалт хийж эхэлсэн. Нэгэнт ийм болсон учраас энэ худалдан авалтыг бүрмөсөн зогсоосон. Төсвийн тодотголоор энэ мөнгийг ямар асуудалд тусгасныг мэдээлнэ" гэх тайлбарыг өглөө.
Зочин · 2024/02/23
TSAGN XUSELG S80955877
Зочин · 2024/02/23
48DSH ERTEI XUSNG80955877
Зочин · 2024/02/23
XALYYRSTL S ZYGAA80955877