Ирэх гуравдугаар сарын 01-нд буюу Баасан гаригт "Шадар гурван цэрэг" физикл драмын жүжиг хөшгөө нээнэ.  Монголын тайзнаа анх удаа Александр Дюмагийн алдарт “Шадар гурван цэрэг”-ийг Про театрын уран бүтээлчид амилуулахаар болсон нь энэ юм. 

Эрэлхэг зоригт Д'Артаньян болон хүчирхэг шадар цэргүүд болох Атос, Арамис, Портос нарын амьдрал, хайр дурлалыг тухайн үеийн нийгэм, цаг үетэй нь хослуулан гаргаж өгснөөрөө онц сонирхолтой байхыг жүжгийн багийнхан онцолж байна.

Жүжгийн найруулагчаар жүжигчин, найруулагч О.Итгэл ажиллаж байгаа бол гол дүр болох Портост З.Булган, Арамист Б.Анхбаатар, Атост С.Баянмөнх, Д’Артаньянд О.Самданпүрэв, Миледид залуу жүжигчин Б.Ариунхишиг нар тоглохоор бэлтгэлээ хэдийнээ дуусжээ. Өдгөө жүжгийн хөшгөө үзэгчдийн өмнө нээхэд бэлэн болжээ.

Нэг нь нийтийн төлөө

Нийт нь нэгийн төлөө жүжгийн тасалбарыг www.ticket.mn сайтаас захиалах боломжтой бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 96117878, 99999072 дугаараас лавлаарай.