Б.Болдбаатарт 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ
2024/02/26
Энэ оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “UG Аrena” спортын төвд Үндэсний дээд лигийн тэмцээний сагсан бөмбөгийн тоглолтын үеэр “В” багийн нэр бүхий тоглогч шүүгчийн биед нь халдсан гэх гомдлыг Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж энэ оны 02 дугаар сарын 19-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгж /100.000 төгрөг/-өөр торгох шийтгэл оногдуулсан хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.
"BCH Гарьд" багийн тоглогч Б.Болдбаатарын хувьд 2011 онд сагсан бөмбөгийн спортод хөл тавьж, тасралтгүй 13 орчим жил мэргэжлийн сагсан бөмбөгийн спортод хүчин зүтгэсэн нэгэн аж.
Зочин · 2024/02/26
torguulaa mach undur tavj baij daraa daraaghandaa surgamj bolno ene zolbind hunghun shiitgel bolthon yum bich u