Э.Цэндбаатар мэргэжлийн бокст ес дараалан илүүрхэж яллаа
2024/02/29
Мэргэжлийн бокст хүч сорьж буй Э.Цэндбаатар PROBOX холбооны ээлжит тулаанаа хийлээ. Түүний мэргэжлийн дэвжээн дээрх ес дэх тулааны өрсөлдөгч нь гвиней гаралтай канад боксчин Мохамед Соумаоро байлаа.
Тэдний тулаан АНУ-ын Флорида мужийн Плант Ситид "Уайтсандс" спортын ордонд болсон юм.
Найман үе үргэлжилсэн тус тулааны эхний дөрвөн раундад хоёр боксчин тандсан тулаан хийсэн юм. Харин тавдугаар үед Э.Цэндбаатар илт илүүрхлээ. Манай тамирчин өрсөлдөгчөө унагах дөхсөн ч шүүгчийн шүгэл өрсөлдөгчийг нь аварлаа.
Сүүлийн гурван үед манай тамирчин давуу байдлаа алдалгүй явсаар шүүгчийн саналаар ялалт байгуулав. Ингэснээр Э.Цэндбаатар мэргэжлийн боксод ес дараалан хожсон үзүүлэлттэй болж байна.
Гурван шүүгч бүгд Э.Цэндбаатарыг ялсан гэж үзсэн юм. Тодруулбал хоёр нь 80:72 буюу бүх үед манай тамирчин илүүрхсэн гэсэн бол сүүлийн шүүгч 79:73-аар ялалт өгчээ.
"Одос үхэр" хочит М.Соумаоро 31 настай, тулааны спортоор харьцангуй сүүлд буюу 2013 оноос хойш хичээллэж 2017 оноос мэргэжлийн боксод орсон билээ. Түүнээс хойш 17 тулаан хийж 14-т нь ялсан ч сүүлийн хоёр тулаандаа дараалан хожигдлоо.