У.Хүрэлсүх: Өнгөрсөн онд 275 мянган га талбайн тэрбум орчим модыг хамгаалан ургуулж чадлаа
2024/03/05
Ерөнхийлөгчийн санаачилгаар “Ойн салбарын үндэсний II чуулган” Төрийн ордонд болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхлээд хоёр жил өнгөрч байгаа билээ.
Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Монголбанк болон арилжааны банкуудын санаачилгаар "Тэрбум мод" санг байгуулан ногоон санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлж, төсөл хөтөлбөрүүдэд бодит дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Түүнчлэн Монгол Улс Европын ойн түншлэлд нэгдсэн Ази тивийн анхны улс болсон. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш мод үржүүлгийн газрын тоо 452 болж нэмэгдсэн. Нийт 41,5 сая мод тарьж ургуулаад байна. Ойн хөнөөлт хортон шавжтай тэмцэх ажлыг эрчимжүүлснээр 2023 онд 275 мянган га талбайн тэрбум орчим модыг хамгаалан ургуулж чадлаа.
2024 онд 20 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 300 мянган га талбайн ой модыг хамгаалахаар ажиллаж байна. Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" хөдөлгөөн арван жил яваад зогсох ажил биш. Энэ бол эхлэл. Монголчууд бид зуу зуун жил тэрбум тэрбумаар мод тарих ёстой. Эх орныхоо 20-30 хувийг ойжуулах шаардлагатай. Ингэж байж бид дэлхий ертөнц дээр тогтвортой амьдарна.
Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой. Хөрсөө алдана гэдэг тусгаар тогтнолоо алдсантай яг адил. Тиймээс дэлхий нийтээрээ хөрсөө хамгаалах учиртай. Хөрсөө хамгаалахын тулд бид мод тарьж байна.
Эцэг дэлхий, эх тэнгэр гэж монголчууд бид ярьдаг шүү дээ. Тиймээс эх дэлхийгээ хайрлаж, хамгаалах зайлшгүй шаардлагатай. Уур амьсгалын өөрчлөлтөөр хүүхэд, эмэгтэйчүүд хамгийн их хохирдог" гэлээ.
Зочин · 2024/03/06
Мод уу хүн үү
Зочин · 2024/03/05
44DSH ERD ZYGAATSI80955877
Зочин · 2024/03/05
AXN SEXSY UNGUIGEER80955877
Зочин · 2024/03/05
SEXSEER XUCHN80955877