Асаалттай байсан машинаа хулгайд алджээ
2024/03/07
Цагдаагийн байгууллагад Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт 2024 оны гуравдугаар сарын 6-ны өдөр “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгсэл асаалттай байсан нь хулгайд алдагдсан тухай дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Дээрх хэргийг аймгийн харьяат О гэгч үйлдсэн болохыг олж тогтоон, автомашиныг хохирогчид хүлээлгэн өгч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна гэв.
Иймд иргэн, жолооч та бүхэн автомашинаа асаалттай орхихгүй байж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Зочин · 2024/03/07
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh