Сонин хачин: Монгол эмэгтэйчүүдийн хамгийн түгээмэл нэрстэй танилц
2024/03/07
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Үндэсний статистикийн хороо /ҮСХ/-оос сонирхолтой статистик мэдээллийг танилцууллаа. Эмэгтэйчүүдийн дунд буй хамгийн түгээмэл нэр нь “Хулан”, “Номин-Эрдэнэ”, “Мишээл” гэсэн нэрс байгаа бол “Март” нэртэй 953 хүн байна.
Сонирхуулахад, Монгол Улсын нийт хүн амын тоо 2023 оны эцсийн байдлаар 3 504 741 хүрснээс 51 хувь нь эмэгтэйчүүд байна. Үүний 50.7 хувь нь Улаанбаатар хотод, 49.3 хувь нь хөдөө, орон нутагт амьдарч байна. Монгол эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76.7 бол анхны гэрлэлтийн дундаж нас 26.7 байна.
Зочин · 2024/03/07
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh