Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн "үүсэл ба монгол эмэгтэйчүүд"
2024/03/08
Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Бидний Монголчууд "Мартын 8" эмэгтэйчүүдийн баяр гэж тэмдэглэсээр ирсэн.
"Мартын 8" буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн түүх 1857 оны гуравдугаар сарын 8-ны өдрөөс эхтэй гэж үздэг. Энэ өдөр АНУ-ын Нью-Йорк хотноо нэхмэлийн үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд жагсаал зохион байгуулж, цалингаа нэмэгдүүлэх, ажлын нөхцлийг сайжруулахыг шаардаж байв.
Анхны энэ жагсаал цуглаанаас бараг хагас зуун жилийн дараа буюу 1908 онд Нью-Йорк хотноо эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө дахин жагсчээ. Социал-демократ эмэгтэйчүүдийн байгууллагын уриалгаар эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хамгаалах жагсч, 15 мянга гаруй эмэгтэй оролцсон байна. Тэд ажлын цагийг багасгах, хөдөлмөрийн хөлсийг эрчүүдтэй адил байлгахыг шаардаж жагссан ба хүүхдийн хөдөлмөрийг мөлжихыг зогсоох, эмэгтэйчүүдэд сонгуульд оролцох эрхийн төлөө үгээ хэлж байв.
Энэ үйл явдлаас нэг жилийн дараа Эмэгтэйчүүдийн үндэсний өдөр болгон зарлажээ. Харин 1910 онд Копенгаген хотноо болсон олон улсын эмэгтэйчүүдийн бага хурал дээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэх саналыг Клара Цеткин дэвшүүлсэн байна. 1911 оноос эхлээд энэ баярыг Европын хэд хэдэн оронд тэмдэглэж эхэлсэн түүхтэй.
Харин Монгол Улсад 1955 онд Ардын их хурлын тэргүүлэгчдийн зургадугаар сарын 8-ны хуралдаанаар, Баяр ёслолын болон тэмдэглэлт өдрийн 137-р зарлиг гарчээ. Үүнээс хойш монголчууд албан ёсоор эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэж эхэлсэн байдаг. Харин 1995 онд эмэгтэйчүүдийн баярын өдрийг Олон улсын хүүхдийн баярын өдөртэй нэгтгэн "Эх үрсийн баяр" болгон тэмдэглэх Ерөнхийлөгчийн зарлиг гарч, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр хасагдсан байв. Хожим 2003 онд Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрийн тухай хуульд өөрчлөлт оруулж, хоёр баярыг салган тэмдэглэж эхэлсэн байна.
Өдгөө Монгол Улсын нийт хүн амын тоо 2023 оны эцсийн байдлаар 3,504,741 хүрснээс 51 хувь нь эмэгтэйчүүд байна. Нийт эмэгтэйчүүдийн 50.7 хувь нь Улаанбаатар хотод, 49.3 хувь нь хөдөө, орон нутагт амьдарч байна.
Хөдөлмөр эрхлэлтийн тухайд хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 53.3 хувь нь, аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтнуудын 37.2 хувь нь эмэгтэйчүүд байна.
Монгол эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76.7 бол анхны гэрлэлтийн дундаж нас 26.7 байна.
Эрчүүдийн цалин 2.3 сая төгрөг бол эмэгтэйчүүдийнх 1.7 сая төгрөг байна. Өөрөөр хэлбэл эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж цалингийн ялгаа нь 600,000 төгрөг байгаа юм.
Эмэгтэйчүүд дунджаар 26.7 настайдаа гэрлэдэг бөгөөд хамгийн түгээмэл нэр нь Хулан, Номин-Эрдэнэ, Мишээл юм.
Харин хамгийн урт нэр нь Мариамкристинаэнэрэлсайхан аж.
-Гэрийн ажил буюу хөлсгүй хөдөлмөрийн 74.1 хувийг эхнэр, 5.6 хувийг нөхөр хийдэг-
ХЭҮК-ын “Гэр бүлийн харилцаан дахь жендэр ба хүний эрхийн асуудал” судалгааны хүрээнд
Монгол Улсад 2023 оны 08 дугаар сарын байдлаар:
-
Нийт өрхийн тоо- 941,500
-
Шинээр гэрлэлтээ бүртгүүлсэн- 17574
-
Гэр бүл цуцлалт: 4553
-
Үрчлэгдсэн хүүхэд: 1478
-
Өрх толгойлсон эх: 66.648
-
Өрх толгойлсон эцэг 15,089
Гэр бүлийн харилцаан дахь жендэр ба хүний эрхийн асуудал” судалгаагаар:
-
Гэрлэлтийн гэрээ байгуулахыг асуудалд судалгаанд оролцогчдын 57,1 хувь нь зөв гэж үзсэн
-
Гэрлэлтийн гэрээнд 30,4 хувь нь гэрлэлт цуцалсны дараах үр хүүхдээ өсгөх үүрэг хариуцлагыг тусгахыг онцолсон.
-
Гэрлэлтийн гэрээгээр судалгаанд оролцогчдын 44,4 хувь нь эд хөрөнгөтэй холбоотой маргааныг шийдвэрлэнэ гэж үзэж байна.
-
Эцэг эхийн үр хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлээгүйгээс болж хамгийн тулгамдсан асуудал бол хүүхдээ үл хайхрах байдал 57 хувийг эзэлж байна.
Хөлсгүй хөдөлмөрийг эмэгтэйчүүд илүү их хийж байна: Гэрийн ажил буюу хөлсгүй хөдөлмөрт гэр бүлийн гишүүдээс хамгийн их оролцдог (Хоол хийх, гэр цэвэрлэх, хүүхдээ болон дүүгээ, ахмад настныг асрах, хувцсаа угаах гэх мэт) талаар тодруулахад эхнэр гэж 74.1 хувь, өөрийн болон хадам аав ээж гэж 7.7 хувь, нөхөр гэж 5.6 хувь хариулжээ.
Зочин · 2024/03/09
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten! savaa avuulsan ynhan
Зочин · 2024/03/08
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/03/08
XALYYRSMAAR S80955877
Зочин · 2024/03/08
DYRA XANI80955877
Зочин · 2024/03/08
TSGN S ZYGAATSX80955877
Зочин · 2024/03/08
47DSH80955877
Зочин · 2024/03/08
SERLN DYRN XNTLA80955877
Зочин · 2024/03/08
DYYDLGN XNAGCH80955877
Зочин · 2024/03/08
S DYYDLGN AXN XUSNG80955877