Анх “Тусгай салаа” киногоор олонд танил болсон жүжигчин П.Баттөрийг үзэгч та бүхэн сайн танина. Тэрбээр нэг хэсэг бүсгүйчүүдийн харцыг булаагаад авсан. Фитнессээр хичээллэж бидний ярьж заншсанаар "боди" биетэй болсон. Өв тэгш булчинтай болсон царайлаг залууд нүд унагах бүсгүйчүүд олон байсан биз ээ. Гэвч тэрбээр өнөөг хүртэл ганц бие яваа.

Нэг хэсэг түүнийг АНУ-д суралцдаг нэгэн бүсгүйд сэтгэл алдарсан хэмээн хэвлэлээр шуугиад авсан ч үүнд ганц ч удаа талбайр өгөөгүй юм.

Жүжигчин залуу тэр бүсгүйг амралтаараа эх орондоо ирээд байхад нь танилцсан бөгөөд шууд л анхны харцаар дурлачихсан гэдэг.  Дурлалдаа шатсан залуу хоёр жил хүлээсний эцэст хайртай бүсгүйнхээ араас очсон ч аль хэдийнээ дурлалд бүсгүйгээ алдсан байснаа мэдсэн хэмээн ойр дотныхон найзууд жиг жуг хийсэн.

Өөрийн цахим хуудаснаа "энэ чинь өөрөө л эхэлсэн шүү дээ" хэмээн хошигносон зургаа нийтэлж найзуудаасаа багагүй зэмлэл хүртээд авчээ.

Д.Ана