Шинэ намын ерөнхий зөвлөлийн гишүүдтэй танилц
2024/03/20
Шинэ намын Төв зөвлөлөөс ээлжит бус XIII хурлыг зарлан өчигдөр хуралджээ. Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн төлөөлөл 80 хувийн ирцтэйгээр биечлэн мөн цахимаар оролцсон уг хуралдаанаар намын дүрмийн өөрчлөлт, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нэрээ өөрчилж, ШИНЭ нам нэртэй болсон учраас уриа, лого шинэчлэх, ирэх сонгуульд оролцох Мөрийн хөтөлбөр танилцуулж хэлэлцэх, Төв зөвлөл болон Ерөнхий зөвлөлд шинээр гишүүд томилох зэрэг олон асуудал хэлэлцсэн байна.
Хуралдаанд намын дарга Ц.Гантулга, дэд дарга Ж.Цолмон, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Гантулга, Хэрэг эрхлэх газрын дарга Л.Энхтуяа нарын намын удирдах ажилтнууд, бусад гишүүд, дэмжигчид оролцсон аж.
Энэ үеэр ШИНЭ намын дарга, доктор Ц.Гантулга “Манай нам хэдийгээр УИХ-д суудалгүй ч өөрийн гэсэн үзэл баримтлал, онолтой, үндэсний ардчилалд суурилсан эх орончдыг эгнээндээ нэгтгэсэн, байнгын үйл ажиллагаа гээд олон зүйлээр бусдаас ялгарч байгаа улс төрийн хүчин. Өнөөдөр бид нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгаас 18 аймагт салбараа байгуулсан гээд өргөн цар хүрээг хамарч, зарим аймгийн Иргэдийн хуралд төлөөлөлтэй ажиллаж байна. Намын хүрээ өдрөөс өдөрт өргөжиж байгаа учраас Ерөнхий зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнийг нэмж байгаа. Нэг зүйлийг сануулахад, 2023 оны ес дүгээр сард болсон Их хурлаар Ерөнхий зөвлөлийн гишүүдийг томилох эрхийг Төв зөвлөлд шилжүүлсэн учраас томилогдон орж ирж байгаа гишүүдээ танилцуулъя” гэлээ.
Ингээд Ерөнхий зөвлөлд Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү, Эрх зүйч Н.Лхагвабаатар, Багш, орчуулагч Ч.Амаржаргал, Банк, санхүүгийн эдийн засагч А.Бархүү, Дулааны инженер Ч.Төмөр, Сэтгүүлч, найруулагч Д.Батцэцэг, Хан-Уул дүүргийн ШИНЭ намын дарга А.Мөнх-Амгалан нарын долоон хүнийг сонгон томилжээ.
Зочин · 2024/03/20
SEKSEER XANGLTAI80955877
Зочин · 2024/03/20
XALYYTSMR80955877
Зочин · 2024/03/20
44DSH80955877