Усны Газрын дарга З.Батбаяр байгууллагынхаа ирэх дөрвөн жилийн төлөвлөгөөг өнөөдөр танилцуулав. 

Монгол Улсын гадаргын усны сүлжээ: 

2023 оны тооллогоор 6,841 гол, горхи, 4,439 нуур, тойром, 639 рашаан, 14,357 булаг шанд байна. 

Тэрбээр "Хот, суурин газар болгон усны нөөцтэй болъё гадаргын усыг хуримтлуулаад нууртай болъё. Монгол орны хэмжээнд хөв цөөрөм байгуулах боломжит 19,440 байрлал байна. 

Жишээ татахад Сэлэнгэ аймгийн хэмжээнд хөв, цөөрөм байгуулахад тохиромжтой 1,332 газар байна. 

20 метрийн урттай боомт бариад усны гүн нь хоёр метр байна гэж тооцвол 340 орчим сая төгрөгийн төсөв урьдчилсан байдлаар харагдаж байна" гэв. 

"Борооны усыг юун зайлуулах вэ? Үнэт эрдэнэ шүү дээ"

 "Улаанбаатар хотод 371,727 ширхэг төвийн шугамд холбогдсон байшин барилга байна.  100 м2 дээврийн талбай дээр 20 минутын хур тунадас ороход 669,000 м3 усыг хуримтлуулах боломжтой. 

Даланзадгадын хэрэгцээний жилийн усны хэмжээ 700 м3 байдаг. Улаанбаатар хотод орсон 20 минутын бороогоор Өмнөговь аймгийн жилийн усны хэрэгцээг хангахуйц хэмжээний борооны усыг хуримтлуулах боломж байна. 

Үүнийг алдаж байна. Хурын усыг хуримтлуулъя. Хүн бүр дээвэр дээрээ хэр их ус хуримтлуулж болохоо бодох хэрэгтэй. Борооны усыг юун зайлуулах вэ? Үнэт эрдэнэ шүү дээ" гэв. 

Тооцоолол:

Барилгын дээврийн талбай Нийт талбай- S, м2 Хур тунадасны хэмжээ-Q,м3
10 м2 3,717,270 18,586.0
20 м2 7,434,540 133,823.0
100 м2 37,172,700 669,108.6