Шар усны үер бууж 30 гаруй айл өрх усанд автжээ
2024/03/23
Цаг агаар дулаарч байгаа учраас нийслэлд шар усны үер буух эрсдэлтэй айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, сэрэмжлүүлэг мэдээллийг нийслэлийн удирдлагуудаас тогтмол сануулж, тухайн байршлуудад өрөмдлөг хийж усны хаялгын систем суурилуулах зэрэг ажлуудыг хийж байгаа.
Гэвч өнөөдөр гэхэд шар усны үер бууж, Баянзүрх дүүргийн хуучин товчооны урд хэсэгт Хөлийн голд нийлж товчооны урд хэсэгт оршин суудаг 60 гаруй айлаас 30 гаруй айл өрх усанд автсан байдалтай байна.
Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон дүүргийн Засаг даргын тамгын газраас,
- Шар усны үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах
- Үерийн далан сувгийн лаг, хог хаягдлыг цэвэрлэх бэлтгэл ажлыг сайтар хангах
- Шар усны үерээс урьдчилан сэргийлэх, болзошгүй халдварт өвчнөөс сэргийлж ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах ажлыг зохион байгуулж байгаа аж.
Зуслангийн бүс, шар усны үер буух эрсдэлтэй, ус зайлуулах суваггүй байршлуудад өрөмдлөг хийж усны хаялга суурилуулж, ажиллаж байгаа гэв. Цаг агаар илүү их дулаарч, цаашид нийслэлийн олон байршлуудад шар усны үер буух өндөр магадлал, эрсдэл байна. Та бүхэн анхаарал, сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Зочин · 2024/03/23
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/03/23
Нүү гээд байхад нүүхгүй яасан хэнэггүй хүмүүс вээ