Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сөүл хотноо “Go Mongolia” аялал жуулчлалын үндэсний брэндийн арга хэмжээний нээлтэд оролцов
2024/03/29
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д ажлын айлчлал хийж байгаа юм байна. Тэрбээр Сөүл хотноо “Go Mongolia” аялал жуулчлалын үндэсний брэндийн арга хэмжээний нээлтэд оролцжээ.
Айлчлалын үеэр тэрбээр БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү, мөн тус улсын аялал жуулчлалын салбарын төлөөлөлтэй уулзахаар төлөвлөсөн байна.
Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг дэвшүүлээд “Хөх толботон” маршрутад АНУ, Энэтхэг, Европын холбоо, Төв Азийн олон улс орон нэгдэх боломжтойг Ерөнхий сайд хэлжээ.
Монгол хүүхэд залуусын үзэж, сонсох дуртай Солонгосын алдартай дуучид, жүжигчид, Монголд аялсан тухайгаа нэвтрүүлэг контентоороо танилцуулж байна. Өнөөдөр Солонгосын хэвлэл мэдээллийн гурван суваг тутмын нэгээр манай улсын талаар нэвтрүүлэг цацагдаж байгаа судалгаа байгаа юм гэдгийг дурдаад олон улсад Монгол Улсыг сурталчлахад томоохон хувь нэмэр оруулж буй Солонгос улсын ард иргэдэд талархал илэрхийлсэн байна.
Түүнчлэн Монгол Улс жуулчдын аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулж, төрийн үйлчилгээг хялбаршуулан цахимжуулсан. Мөн орон нутагт "Starlink" өндөр хурдны интернэт үйлчилгээ бүрэн нэвтэрсэн зэрэг мэдээллийг өгчээ.
Зочин · 2024/03/29
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh