Ирэх долоо хоногт нойтон цас орно
2024/03/30
2024 оны гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 7-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас: Гуравдугаар сарын 31-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, дөрөвдүгээр сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, 2-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 3-нд төв болон говийн нутгийн зарим газраар, 4-нд Хэнтийн уулархаг нутгаар, 5-нд Алтайн уулархаг нутгаар, 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.
Салхи: Энэ сарын 29, 30-нд говь, тал, хээрийн нутгаар, 31-нд Алтайн салбар уулсаар секундэд 8-13 метр, 06-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 07-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -4…-9 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +18…+23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Дөрөвдүгээр сарын 01, 03-нд нойтон цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 04 дүгээр сарын 01, 03-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -8…-13 градус, бусад хэсгээр -1…-6 градус хүйтэн, өдөртөө бүх хэсгээр +3….+8 градус дулаан байна.