Солонгосын алдарт дуучин Ёнг Таг Монгол Улсыг сурталчлах аялал жуулчлалын элчээр тодорч, зургаадугаар сард манай улсад ирэхээр болжээ.

БНСУ-ын Сөүл хотод гуравдугаар сарын 28-нд “Монголд зочлох жил 2023-2025” арга хэмжээний хүрээнд “Go Mongolia” уриан дор Монголын, аяллын таван хөтөлбөрийг тусгайлан танилцуулсан юм. 

Ингэхдээ хоёр улсын уран бүтээлчид ганцаарчилсан үзүүлбэр үзүүлж, Монгол оронд зочлохыг өөрийн фенүүддээ уриалав.

"Go Mongolia" арга хэмжээнд Солонгос улсын салбар бүрийн 400 орчим хүндэт төлөөлөгч оролцсон. 

 

 

 

Мөн Солонгосын зах зээлд ажилладаг

  • МОКТА холбоо
  • GS mongol tour
  • Go nomads
  • Ok travel
  • AMTSH tour
  • Joy mongolia tour
  • Queen mongolia “PSW tour
  •  Khadag tour
  • Birga tour
  • “MG tour” аяллын компаниуд оролцож түүхэн аялал жуулчлал ба “Чингис хааны өлгий нутаг”, Зуны аялал ба “ГОВЬ, Өвлийн аялал ба “Тайга”, Нүүдэлчин соёл ба “Нэг жуулчин - Нэг хонь” зэрэг адал явдалт хөтөлбөрүүдэд ВИП болон нийтэд зориулагдсан маршрутыг санал болгож арга хэмжээнд танилцуулагдсан бүхнийг бодитоор мэдэрч, эх орондоо ирэхийг урьсан юм.