О.Цогтгэрэл: Авлига ихсэх тусам л иргэд Монголоос явах хүсэлтэй байгаа нь баримтаар нотлогдож байна
2024/04/01
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр Төрийн ордонд хуралдаж гурван асуудлаар нэгдсэн саналтай байгаагаа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд гадаад улс руу дүрвэн гарсан иргэдийн судалгааг хийдэг байгууллагаас мэдээлснээр 2016 онд манай улсын индекс 3 байжээ. 2023 онд 4.2 болж өссөн байна гэв.
Энэ талаар тус намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Бид өнөөдөр гурван асуудлаар нэгдсэн дүгнэлтэд хүрсэн. Эхнийх нь Мэргэжлийн Нэгдсэн Холбооны эрхзүйн байдлын тухай хуулийг энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэнэ.
Үүгээр иргэний нийгмийн байгууллагын талаарх хуулийн шинэчилсэн найруулгын талаар саналаа хүргүүлнэ. Хоёрдугаарт нь шинэ парламентын хуулийн дэгийн асуудлын талаар, гуравдугаарт сүүлийн үед цахимаар дуулиан тариад байгаа оюуны дайжилт буюу "Brain Drain Index"-ийн талаар үзэл бодлоо илэрхийлэх юм.
Манай улсаас яагаад залуучууд гадагшаа дайжаад байна вэ гэдгийг олон улсын шинжээчид оюуны дайжилт буюу "Brain Drain Index" үзүүлэлтээр тодорхой харуулж байна. 2016 онд энэ үзүүлэлтээр 3.00 байсан бол өнгөрсөн онд 4.20 болтлоо өссөн. Энэ нь манай улсад амьдрах нөхцөл тааруу, залуучуудад боломж олдохгүй байгааг илэрхийлж байгаа юм. Өмнө нь түр зуур гадагшаа явах хүсэлтэй байсан бол одоо эргэж ирэхгүйгээр гарах хүсэлтэй болжээ. Энэ үзүүлэлтийг гаргахдаа хоёр гол хэмжүүр байдаг аж. Эхнийх нь эдийн засгийн буюу цалин орлого хүрэлцээгүйгээс, хоёрдугаарт нь нийгмийн тэгш бус байдалтай холбоотой.
Авлига ихсэх тусам л иргэд Монголоос явах хүсэлтэй байгаа нь баримтаар нотлогдож байна. Эрх баригчид найман жил авлигатай тэмцэж байна гэж суртал ухуулга хийгээд байдаг үр дүн нь харагддаггүй. Уг нь тэмцэх тусмаа авлига буурах ёстой байтал эсрэгээрээ авлигын индексээр ухраад байдаг. Залуучууд ажил хийгээд байгаа мөртлөө л ядуу байна. Уг нь ядуурал гэдэг ажлын байр олдохгүй байгаа тохиолдолд нүүрлэдэг аюул. Гэтэл манай улсад эсрэгээрээ ажилтай байх тусмаа ядуураад байгаа тул залуучууд гадагшаа явах хүсэлтэй байна" гэв.
Зочин · 2024/04/01
SEXSDNEE80955877
Элбэгдоржоос эхтэй авлигачид монголд олон шүү · 2024/04/01
ТА нар хажуудаа АН ын Баярцогтоо суулгахгүй дээ.
Зочин · 2024/04/01
SEKSYGEER TGEXU80955877
Зочин · 2024/04/01
SRXSDXU80955877
Зочин · 2024/04/01
XUSNG DYRAA XILGN80955877
Зочин · 2024/04/01
SEXSDI80955877AXD