Дэлхийн дунджаас 3-5 дахин их хүүхэд Монголд нас барж байна
2024/04/02
“Ядуурал, хямралын эсрэг боловсролтой иргэн ирээдүйд зогсоно” сэдвээр иргэн М.Төртогтох мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэрээр: "Өнөөдөр боловсролд үүсээд байгаа хоцрогдлын шалтгаан бол анги дүүргэлт. Монгол улсын хэмжээнд 870 гаруй сургууль байгаагаас 80 гаруй хувь нь улсын сургууль. Улсын сургуулиуд анги дүүгэлт нь хэтэрсэн, их хүүхэдтэй хэр нь 2-3 ээлжээр хичээллэдэг. Монгол улс бол хүүхдийн эрхийг бүх түвшинд зөрчсөн улс. Айл бүр үүнийг мэддэг ч юу чярьж чадахгүй байгаа. Монгол улсад 5 жил тутамд дүүрэн хүүхэд ачсан Боинг онгоц сүйрч байна. Харамсалтай.
Сүүлийн 5 жилд зам тээврийн ослоор амиа алдсан хүүхдийн тоо 284 байна. 2020-2022 оны хооронд ахуйн ослоор амиа алдсан хүүхдийн тоо 333, ихэвчлэн бага насны хүүхдүүд. Жил бүр 100-120 хүүхэд хорт хавдраар оношлогдож байна. Энэ тоо улам өсч байгаа.
2012-2022 оны хооронд усанд живж амиа алдсан хүүхдийн тоо 272 болжээ. Та нар бодоод үзээрэй. Энд тэнд онгоц сүйрлээ гэдэг. Гэтэл Монгол улсад жил бүр нэг онгоц дүүргэх хэмжээний хүүхдүүд нас барж байна. Үүнийг байдаг л тоо гэж бодож магадгүй. Үгүй шүү, дэлхийн дунджаас 3-5 дахин өндөр тоо. Монгол улсын хүн амтай харьцуулахад хүүхдийн нас баралтаараа дэлхийн дунджаас ч өндөр байна.
Осолдож гэмтсэн, бие махбодь, сэтгэл санаагаараа хохирсон хүүхдийн тоо үүнээс 20-30 дахин их байна. Ийм их тооны хүүхдүүд хохироод, хөгжлийн бэрхшээлтэй болоод үлдэж байна. Ийм нийгэмд өнөөдөр хүүхдүүдээ авч явж байна. Монгол хүүхдүүдийн боловсрол эзэмших эрх бас байхгүй. Манай боловсролын систем машинаар бол уулын өөдөө нэгдүгээр араагаараа ориуулаад явж байна. Удахгүй мотор нь эвдэрнэ." гэв.
Зочин · 2024/04/03
Дайнтай байгаа улс орон шиг сонсогдчихлоо эвгүй юм бэ
Зочин · 2024/04/02
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh