УИХ-ын чуулганы  дөрөвдүгээр сарын 5-ны нэгдсэн хуралдаан эхэллээ.   Хуралдааны эхэнд  Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.  Гишүүд хуулийн төсөлтэй холбоотойгоор байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан хуулийн төсөл нь яасан юм.  Тэр  хуулийн төслийг хэлэлцэх юм уу, үгүй юу.  Би нэг залруулга хиймээр байна.  Ч.Хүрэлбаатарыг  би шүүхэд өгнө.  Энэ хаваржингаа Хөрөнгө оруулалтын хуулиар шоу хийлээ ш дээ. Би Засгийн газрыг буруутгахгүй байгаа. Ч.Хүрэлбаатар гэдэг хүн өөрөө алдаатай хууль оруулж ирсэн.  Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль гэдэг Гадаадын хөрөнгө оруулагчдаас хөрөнгө оруулах асуудал.  Тэгээд тэр хөрөнгө оруулсан компаниудад газрыг яах вэ гэдэг нь хоёрдугаар асуудал байсан юм. 100 мянган ам.долларыг авахгүй байж, 100 жилээр газар ашиглуулах хуулийн төслийг Ч.Хүрэлбаатар боловсруулсан.  Ийм алдаатай хуулиа яаж байгаа юм бэ.  Би ойлгохгүй байна.  Намайг Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байхдаа Хөрөнгө оруулалтын тухай хуульд гадаадын иргэнд 100 жил газар ашиглуулах зохицуулалтыг нэмсэн гэж гүтгэсэн. Архиваас үзэхэд, гадаадын хөрөнгө оруулагчдаас 100 мянган ам.доллар авах зохицуулалтыг л нэмсэн юм билээ.60+40 жил буюу 100 жилээр ашиглуулах зохицуулалтыг 1993 онд баталсан хуульд оруулсан байна билээ. Тиймээс намайг Засгийн газар тэргүүлж байхдаа ийм өөрчлөлт оруулсан гэж ярилцлага өгч, гүтгэж байгаа учраас шүүхэд өгч байна" гэв.