SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч "эргэж ирээгүй амийг" хэнээр төлүүлэх вэ?!
2024/04/09
Ард, иргэдээсээ та бүхний амийг аварлаа гэж хариу нэхэж үзээгүй эгэлгүй баатрууд бол гал сөнөөгчид. Тэд онцгой албанд эрдэнэт хүнийг аврах тангараг өргөсөн алба хаагчид. Гэхдээ цөөхүүлээ бид аюулд галын өөдөөс зоригт залуусаа нүцгэн шахуу оруулдаг байдлаа хэзээ зогсоох вэ?
Өнөөдөр таны, миний хөвгүүд өсөж том болоод гал сөнөөгч болохыг хэн ч үгүйсгэхгүй. Одоо л бид галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч өөрийгөө золиод ирдэг байдлыг зогсоохгүй юм бол хэзээ, хэн тэдний амийг өнчирч үлдэж буй ар гэрийнхэн, үр хүүхдүүдэд нь төлөх үү?!
Өчигдөрхөн түймрийн объект руу галын голомтын хайгуул хийхээр орсон алба хаагч эргэж таван хүүхдэдээ эргэж ирсэнгүй. Яагаад өмнөх гашуун түүхээсээ суралцдаггүй, залуусаа оруулаад байдаг юм бэ? гэдгийг олон иргэд хариулт нэхэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан аймшигт явдлын дараагаар ОБЕГ-аас дахин залуусаа алдахгүй байх тал дээр арга хэмжээ гэж дорвитой юу авч, хэрэгжүүлснийг тус газрын дарга Г.Ариунбуянгаас үүгээр дамжуулан асууя?
- Өнөөдөр та улаан гараараа галын өөдөөс сөрдөг залуустаа дэлхийтэй хөл нийлүүлсэн тоног төхөөрөмж засгийн газраас аваад өг гэж нэхэж шаардсан уу? Хувь хүмүүс л гал сөнөөгч роботтой болцгооё гэх аяныг хүртэл өрнүүлээд байгаа сонсоо байлгүй дээ.
- Өмнөх ослоор та "Онцгой байдлын байгууллагын техник тоног төхөөрөмжийн чадавх, хүн нэг бүрийн хамгаалах хувцас хэрэглэлийг сайжруулах тал дээр төр засаг анхаардаг ч шаардлага хэрэгцээ байгаа. Өнөөдөр тусгай зориулалтын техник тоног төхөөрөмжийн хангамж улсын хэмжээнд 57 хувьтай, нийслэлд 55 хувьтай байна. Хүн нэг бүрийн хамгаалах хувцас хэрэглэлийн хангалт 35-48 хувьтай байгаа. Дөрвөн алба хаагч дундаа тусгай зориулалтын хувцсаа дамжуулж хэрэглэдэг" гээд ярьж хэвлэлийн хурал хийгээд л өнгөрсөн.
- Гэтэл та залуусынхаа амийг хариуцаж байгаа байж энэ төр засгаас хэдэнтээ багаж хэрэгсэл, хувцасыг нь нэхэж байв?
- 80 хувийн түлэгдэл аваад бүтэн хоёр жилийг зарцуулж эмчлүүлээд тэтгэвэртээ гарах гэтэл завсарласан гээд гаргаагүй, өнгөрсөн есдүгээр сараас хойш удаа дараа хүсэлтээ өгсөн ч шийдэж өгөөгүй байснаа та юу гэж тайлбарлах уу?
- Сүүлийн таван сарын дотор монголчууд 5 эрэлхэг залуусаа алдлаа. Өөрөөр хэлбэл, сард нэг амь.
- Амиа алдсан залуусын ар гэрт байр өгч амыг нь тагладаг үйлдлээ хэзээ зогсоох вэ?
Холбоотой мэдээлэл:
Буруу тогтолцоо: "Аав"-ыг байр орлож чадах уу, эрх баригчид аа?!
Зочин · 2024/04/09
АРИУНБУЯН
Зочин · 2024/04/09
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/04/09
DYYDLGR80955877