Ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлдөж, нэг иргэн амиа алдлаа
2024/04/11
Өмнөговь аймаг, Ханбогд сумын Жавхлант багийн “Чойгийн тохой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 219 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 60 км-т/ ачааны автомашин болон суудлын автомашин хоорондоо мөргөлдсөн осол гарчээ. Улмаар суудлын автомашины төмөр хийцэд хоёр хүн хавчуулагдсан тухай дуудлага 04.10-ны өдрийн 09:39 цагт ОБЕГ-т ирсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Foton-BJ4253SMFKB-S” загварын зүтгүүр, Ханбогд сумаас Даланзадгад сумын чиглэлд зорчиж явсан иргэн Х-ын “Тоёота грандмарк-2” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, суудлын автомашины эзэмшигч Х /21 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг 9 минут ажиллан эсэн мэнд гаргажээ. Улмаар Сум дундын Эрүүл мэндийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн аж. Мөн суудлын автомашины зорчигч Д /26 настай, эрэгтэй/-гийн цогцсыг гаргаж, тус сум дахь Цагдаагийн тасгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.
Зочин · 2024/04/11
TSAGN MERGJLN XNAGCH80955877
Зочин · 2024/04/11
SEXSDI80955877