Д.Ганбат: Хүний тойргоор өлөн цөлмөн царайлаад яваад ирц хүрэхгүй байна
2024/04/11
УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын өмнө гишүүн Д.Ганбат үг хэллээ. Тэрбээр "Сүүлийн үед ярьж хэлэлцэх асуудал олон байна. Байнгын хороодын ирц хүрэлцэхгүй байгаа. Сонгогдохын төлөө их яараад байх юм. Хүний тойргоор өлөн цөлмөн царайлаад явж байна.
Ардчиллын бэлгэ тэмдэг болсон удирдагч С.Зоригийн асуудал сонгууль бүхний өмнө гарч ирдэг. Талийгаач болоод 26 жил өнгөрчээ. Гэтэл алга дарам хөшөөний газар өгөхгүй гэж байна. Ар гэр нь тус хэргийг нууцаас гаргахыг хүсдэг. Олон улсын мөрдөн байцаагчдыг дуудаж ажиллуулах хэрэгтэй. Эс бөгөөс нэг цагдаагийн дарга МАН болон би ялбал илэрнэ гэсэн, байхгүй. Нам нь хэчнээн ч удаа ялдаг юм.
Дараа нь УИХ-ын дэд дарга, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү агсныг яримаар байна. Төрийн ордонд учир битүүлэг байдлаар амь үрэгдсэн. Хэн түүнийг "тангаргийн буг" гэдэг байлаа, хэн тийм нэвтрүүлэг явуулдаг байлаа. Энэ бүх асуудалд гадна, дотны мөрдөн байцаагч нарыг урьж ажиллуулах цаг болсон. Тэгэхгүй бол дараа дараагийн гэмт хэрэг ямар ч байдлаар үйлдэгдэх магадлал өндөр байна. Хамгийн том хулгайчдыг МАН-ын удирдлагууд ивээлдээ авдаг.
Нөгөө талаараа хүүхдэд ээлгүй засаг төр болжээ. 2017 онд бага насны хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэхийг өөхшүүлсэн хууль баталсан. Саяхан өөрийгөө хамгаалах чадваргүй хүүхдийг хамгаалах ёстой цагдаагийн алба хаагчид хүчирхийлсэн. Та нарын хүүхдийг хүчирхийлбэл яах вэ. Та нар яасан хөндий муухай сэтгэлтэй хүмүүс вэ. Ийм парламент, засаг төр байж болохгүй. Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар ямар нэгэн асуудал яригдсангүй" гэлээ.
Зочин · 2024/04/11
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh